Н.Наранбаатар: Гишүүдийн тоог нэмэх нь зөв
2023.05.09

Н.Наранбаатар: Гишүүдийн тоог нэмэх нь зөв

УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


Тэрбээр "УИХ-ын гишүүд Даваа гаригаас эхлэн тойрогтоо ажиллаж байна. Миний хувьд маргаашнаас тойрогтоо ажиллахаар төлөвлөж байна. Тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсоно. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ хүн ам, газар нутаг, нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна. Анхдугаар Үндсэн хуулийг 1991 онд хэлэлцэхэд янз бүрийн санал гарч байсан юм билээ. Тэр үед 180 төлөөлөгчөөс 171 нь 76 гишүүний тоог эсэргүүцэж байсан гэдэг. Мөн өнгөрсөн 30 жилийн явцад зарим гишүүд тоог нэмэх санал оруулж байсан юм билээ. Хүн амын тоо өссөн байна. Иргэдийг төлөөлөх гишүүдийн тоо нэмэгдэх шаардлагатай байна. Одоо нэг гишүүн 45 мянган иргэнийг төлөөлөх болсон. Нэг хүнд ногдох ДНБ нэмэгдсэн байна.

Хүн амын тоотой уялдуулж, парламентын гишүүний тоог нэмэх аргачлалаар 152 гишүүнтэй байхаар тооцоолсон. Улсын төсөв үргүй зарцуулагдаж байна гэх шүүмжлэл ч гарч байна. Олон намын төлөөлөл оруулах боломж бүрдэнэ гэж харж байна.