"Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэн Дархан хотноо амжилттай боллоо
Монголын Эмнести Интернэшнл, Монголын шог зураачдын "Шогч бийр" холбоо хамтран зохион байгуулдаг “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн нь 2023.04.10-16 өдрүүдэд Дархан хотноо дэлгэгдэж, олон нийтэд урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олголоо.
Уг үзэсгэлэнд 19 шог зураачийн 123 бүтээл тавигдсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт хүний эрхэд хэрхэн нөлөөлж буй тухай, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сурч боловсрох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, Ковид цар тахлын үед гарсан хүний эрхийн асуудал зэргийг хөндсөн байна.
Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Дархан-уул аймгийн соёл урлагийн газар, Дархан-уул аймгийн музей, Дархан-уул аймгийн урчуудын эвлэл тус тус ажиллаа.
Холбоотой мэдээ
2024.07.03
2023.09.18
2023.09.08