ХЭҮК-ын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нараар ахлуулсан ажлын хэсэг, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөлөлтэй хамт 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагч, мэргэжилтнүүдтэй Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, иргэдтэй бүлгийн болон ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, иргэдээс гарсан зарим санал, хүсэлтийг Аймгийн удирдлагуудад уламжилж шийдвэрлүүлэв.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн ШШГГ-ын харъяа Цагдан хорих байр, аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байр, Аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн харьяа Ахмадын асрамжийн газар, “Anna Home” хүүхдийн асрамжийн төвд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хяналт шинжилгээ хийв.
Мөн Ажлын хэсэг тус аймгийн төрийн алба хаагчид болон иргэний нийгмийн төрийн бус байгууллага, өмгөөлөгчдийг оролцуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын үзэл баримтлал болон хүний эрхийг хамгаалах мэдлэг олгох сургалтын зохион байгууллаа.
Энэ хүрээнд,
- Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
- “Хүний эрх хамгаалагчийн ойлголт, мөн чанар”
- ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал
- “Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хамгаалахад хүний эрх хамгаалагчийн үүрэг”
- ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг
- “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны онцлог, эрүү шүүлтээс ангид байх эрхийн ойлголт”
- Референт Р.Нэнсэндэн
- “Харилцаа ба сэтгэл хөдлөл” сэдвээр тус тус эдвээр тус тус сургалт оров.