ХЭҮК-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна
2023.04.18

ХЭҮК-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нараар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагч, мэргэжилтнүүдтэй Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Дорноговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд болон иргэдтэй бүлгийн болон ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, иргэдээс гарсан зарим санал, хүсэлтийг Аймгийн удирдлагуудад уламжилж шийдвэрлүүлэв.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дунговь аймгийн ШШГГ-ын харъяа Цагдан хорих байранд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хяналт шинжилгээ хийв.

Мөн Ажлын хэсэг тус аймгийн төрийн алба хаагчид болон иргэний нийгмийн төрийн бус байгууллага, өмгөөлөгчийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын үзэл баримтлал болон хүний эрхийг хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд,

  • ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал
  • “Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хамгаалахад хүний эрх хамгаалагчийн үүрэг”, “Хүний эрх хамгаалагчийн ойлголт, мөн чанар”;
  • ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг
  • “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны онцлог, эрүү шүүлтээс ангид байх эрхийн ойлголт”;
  • Референт Р.Нэнсэндэн
  • “Харилцаа ба сэтгэл хөдлөл” сэдвээр тус тус эдвээр тус тус сургалт оров.