2023.04.21

О.Цогтгэрэл: Асуудлыг шийдэх томоохон бодлогын ямар шийдэл байна

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Монгол Улсыг томоор нь аваад үзвэл жоохон түүхий эдээ элс, шороотой нь нүүрсээ гаргаад машинд сэлбэгэндОХУ-руу бензинд явуулаад нийтээрээ түгжрээд суудаг. Энэ хотод нь хүн амын 60 хувь оршин суудаг. үүнээс гарах нийгмийн бухимдал, өвчлөл зэрэг гамшгийн түвшинд хүрсэн энэ асуудал яригдаж байна. Тайланд дүүжин тээврээр хэдэн хүн явах, мөн автобус орж ирэх юм байна. Энэ хүрээнд асуудал шийдэгдэх үү. Ер нь 5-10 жилийн дараа нийслэлийн хүн ам хэд хүрэх вэ. 40-50 мянган хүн 30 мянган автомашин нэмэгдэж байдаг. 1-2 гүүр бариад үүнийг шийдэх үү. Миний хувьд үр дүн харагдахгүй байна. Зөөлөн бодлогын асуудлыг хэрэгжүүлбэл үр дүн гарна. Бодлогоо гаргах хэрэгтэй.

Жишээ нь үл хөдлөх байгууллагын татвараа нэмэгдүүлэх гэх мэт... Дэлхий нийтээр цахимжилт явагдаж байна. Манайд алга, хаяг тодорхойгүй байна. Гэтэл хот бага мөнгөөр хаягжуулалтаа шийдвэл үүнийг дагаад бусад хөгжил нэмэгдэнэ. Бид арга барилаа цемент барилга ярихаас гадна зөөлөн бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Томоохон бодлогын шийдэл нь юу вэ. Энэ автобус бол шийдэл биш байх, гурван жилийн дараа ашиглалтаас гарах нь тодорхой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn