2022-2023 онд 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 метр урттай гүүр барихаар төлөвлөөд байна
2023.04.21

2022-2023 онд 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 метр урттай гүүр барихаар төлөвлөөд байна

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар:

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Улаанбаатар хотыг олон төвт хотын загвараар хөгжүүлэх бодлоготой уялдуулан авто замын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд авто зам, нийтийн тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 12 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Эдгээрийг 837 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Үүнээс 96 хувь 803 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 269.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

2023 онд нийслэлийн төсвөөс түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хийхээр 15.1 тэрбум төгрөгийн зарцуулахаар шийдвэрлэсэн. Улсын төсвөөс нийт 408 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулах ажилд зориулж баталсан.

2022-2023 онд 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 метр урттай гүүр барихаар төлөвлөөд байна. Төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжсэнээр 2024 онд хоногт 184,910 машин нэвтэрч, түгжрэлийг есөн хувиар бууруулах тооцсон.

Иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг. Энэхүү алдаж байгаа боломжуудын нийт өртөг нь 2.7 их наяд төгрөг байгааг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон. 2022 онд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гол нөлөө үзүүлэх суурь судалгааг хийсэн. Авто замын сүлжээг нэмэгдүүлэх, зорчилтын бөөгнөрлийг задлах боломжийг тодорхойлсон. Мөн гэр хорооллын бүсэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хувилбарыг тооцон гаргасан. Нийтийн тээврийн хүртээмжгүй 425 мянган хүн амд зориулж, дунд оврын автобус явуулах, Чингисийн өргөн чөлөө, наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна"  гэлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Асуудлыг томоор харж, цогцоор шийдэхгүй бол гал унтраах аргацаасан ажил үр дүнд хүрэхгүй

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn