Олон улсад 200 орчим киног сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлсэн
2023.04.07

Олон улсад 200 орчим киног сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлсэн

УИХ-ын чуулганы 2023,04,07-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар хуралдаанаар "Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар" Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна. 

Монголыг гадаадад сурталчлах бодлого, стратегийг Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулж байгаа юм. 

Тэрбээр "Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх зэрэг давуу тал бий болгоно. Ингэхдээ дөрвөн үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.

  • Хөрөнгө оруулалт
  • Аялал жуулчлал
  • Хүний эрх
  • Ардчилал, сайн засаглал цахимжилт хамаарна.

2023 оны эхний улирлын байдлаар Монгол Улсаа сурталчлах ажлын хүрээнд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн 16 ярилцлага нийтлэгдсэн.

Ингэхдээ хамгийн нэр хүндтэй нэгдүгээр зэрэглэлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилт тавьсан. Энэ хүрээнд CNN, BBC, Bloomberg, National Geographic зэрэг газартай хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээр хийж байна. Одоогийн байдлаар CNN агентлагтай 18 сарын гэрээ байгуулаад байна.

Түүнчлэн олон улсад 200 орчим киног сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэлд тавьсан зорилго, хүрсэн үр дүнгүй аар саархан мэдээлэл танилцуулж байгаа нь харамсалтай байна хэмээн ардчилсан намын бүлгийн зүгээс байр сууриа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn