2023.03.20
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг мэргэшүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн асран хамгаалагчидтай уулзаж тэдэнд нийтлэг тохиолддог хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцлаа. Нэг үеэ бодвол хүмүүсийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарч, аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн зовлон бэрхшээлийг ойлгодог болсон нь сайшаалтай.
Хэдийгээр хууль эрх зүйн орчин бүрдсэн ч амьдрал дээр Аутизмтай хүүхдүүд сургуульд суралцахад тулгарч буй олон бэрхшээлийн нэг нь багш нарын бэлэн бус байдал юм. Тухайн хүүхдийг багш нар нь ойлгодоггүй, ажлын ачааллаасаа шалтгаалан аутизмтай хүүхдийг гадуурхах түүнээс залхах явдал нийтлэг тохиолддог талаар ээжүүд ярьж байв.
Багш нар маань аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллах талаарх мэдлэг мэдээлэл дутуу байгаа нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар сургалтад суулгаж мэргэшүүлээгүй, мэдээлэл дутмаг байгаатай шууд хамааралтай юм. Тиймээс холбогдох яам агентлаг руу эцэг эхийн саналуудыг хүргүүлэх болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn