Хүүхдийн эрх, хамгааллын сургалт зохион байгуулагдлаа
2022.11.30

Хүүхдийн эрх, хамгааллын сургалт зохион байгуулагдлаа

ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Нийслэлийн Боловсролын газартай хамтран Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтан албан хаагчдыг Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалтыг Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.

Уг сургалтын зорилго нь Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, арга зүйч нарт боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрхийн зөрчлийн таних, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар чадавх бэхжүүлэх, мэдлэг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, арга зүй өгөх юм.
Сургалтыг Нийгмийн хамгааллын салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Нийслэлийн 9 дүүргийн өмчийн бүх хэлбэрийн 350 орчим албан хаагчид оролцож байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд тус сургалтад хамрагдсанаар Хүүхэд хамгааллын бодлогын жижиг баримт бичгийн хэрэгжилтийн явц дахь боловсролын ажилтны үүрэг, оролцоо, бодлогыг хэрэгжүүлэх арга барилд суралцаж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг таних арга зүйд суралцана.