Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлье
2023.03.09

Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлье

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргээс сонгогдсон Нийслэл, Дүүргийн иргэдийн хуралд сонгогдсон ЭМЭГТЭЙ төлөөлөгч нартай хамтран “Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулах” хэлэлцүүлгийг өрнүүлэхээр санаачлан хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээр Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулуудын захирал, нийгмийн ажилтанууд маш чухал саналуудыг дэвшүүлсэн нь маш чухал ач холбогдолтой хэлүүлцүүлэг болж чадлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа сургуулийн орчинд үйлдэгддэг гадуурхалт, хүчирхийлэл, бусад гэмт хэрэг тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэл хийх гэж буй талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгаланд асуулт хүргүүлж хариулт авлаа.

Сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо жилээс жилд огцом өссөөр байгаа нь доорх мэдээллээс харагдаж байна. Улсын хэмжээнд 2023.01.10-ны өдрийн байдлаар Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2022 онд 35340 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9911 хэргээр буюу 39%-иар, насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 1258 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 525 хэргээр буюу 71.6%-иар тус тус өссөн байна.

Хүүхэд хамгааллын бодлогод хүүхдэд ээлтэй нийгэм, сэтгэлзүйн харилцааны орчинг бий болгоход анхаарч ажиллаж байгаа хэдий ч ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 утсанд багшийн ёс зүй, үе тэнгийн дарамт, дээрэлхэлттэй холбоотой дуудлага нилээд хувийг эзэлсээр байна.

Хүүхэд, эрүүл мэнд, боловсролын асуудалд ЭЭЖҮҮД, ЭЦЭГ ЭХЧҮҮД БИД онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хянах, таслан зогсооход багш, суралцагч, асран хамгаалагчдын оролцоо чухал үүрэг гүйцэтгэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn