2023.03.20
Н.Учрал: Төрийн төлөө зүтгэх үйлсийн тулгуур нь түмний төлөө гаргах сэтгэл байдаг
УИХ-ын гишүүн Н.Учрал түмэн олны төлөө зүтгэх сэтгэл байдаг учраас иргэд сонгогчид маань намайг үргэлж дэмждэг. Эрүүл мэндийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө хичээж ажилласан он жилүүд маань үүнийг гэрчилнэ гэдгээ илэрхийллээ.
Тэрээр, 98 хүүхдийг 6 жил үнэ төлбөргүй хүлээж аван ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Тэмүүжингийн андууд”, БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагатай хамтран жил бүр уламжлал болгон хийдэг эрүүл мэндийн үзлэг оношлогоо гээд олон ажлуудаа дурдаж болно. Н.Учрал гишүүн энэ удаагийн 500 иргэний харааны түвшинг тодорхойлж үзлэг хийн 500 иргэнд нүдний шил тааруулж өгж буй ажил маань их онцлог болж боллоо.
undefined
Ихэвчлэн ахмадуудын маань ойрын хараа нас ахих тусам мууддаг, хүүхэд, багачууд маань ухаалаг утас, компьютерын хэрэглээнээс нүд нь гэмтдэг бэрхшээлийг шийдэхийн тулд өөрт нь таарсан шил тааруулж харааг нь тогтоохыг зорьсоныг маань БНСУ-ын “Юужин” эмнэлэг дэмжиж солонгос эмч нар, тоног төхөөрөмжөө авчран оношилж буй сэтгэл шингэсэн өдрүүд өнгөрч байна. Төрийн төлөө зүтгэх үйлсийн тулгуур нь түмний төлөө гаргах сэтгэл байдаг юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn