Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 8 сургууль хүүхдийн автобусаа хүлээн авлаа
2023.03.20

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 8 сургууль хүүхдийн автобусаа хүлээн авлаа

“Сургуулийн автобус” төслийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй.

Энэ төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 8 сургууль “Хүүхдийн автобус”-аа хүлээн авлаа.

Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 7 сургууль /67, 74, 106, 121, 122, 124, 143/  сургуулийн автобусаар “Сурагч тээвэр”-ийн үйлчилгээг 4 чиглэлд хүргэдэг.

Харин 42, 76, 104, 150, 107, 122, 152, 162-р сургуулиуд шинээр автобустай болсноор дүүргийн нийт 15 сургууль автобустай болж  алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, эцэг, эхийн цагийг хэмнэх боломж бүрдлээ.