2022.12.30

Ж.Батжаргал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн суурь харилцааг сайжруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар   “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж гараад, уул уурхайн үнийн асуудал болон олон бүрхэг асуудал тодорхой болно. Энэ тогтоолын төсөл орж ирлээ. Үнэ цэнтэй компаниудаа хяналттай болгох шаардлагатай. Энэ тогтоолоор ил тод, нээлттэй болж, иргэдэд өгөөжөө өгөх олон заалт орсон байна. Төрийн болон орон нутгийн өмчит компани тухай хууль болон бусад хуулийн суурь харилцаа зохицуулагдана гэж харж байна.

1072 хувьцааг үе шаттай эргэлтэд оруулна гэсний үр өгөөжийн нэмэгдүүлнэ гэж засаад төгсгөлд нь судалж шийдвэрлэх гэдгийг судалж УИХ-д танилцуулна гэж засчихвал яригдаж буй бүх асуудал шийдэгдэнэ. Үүний дараа УИХ-аар асуудлаа яриад болно гэж харж байна.Тийм учраас тогтоолын төслийг хойшлуулахыг дэмжээгүй. Харин сайжруулаад тогтоолын асуудлаа гаргах хэрэгтэй. Баялгаасаа хүртэх боломж иргэдэд олгох ёстой. Ойлголцоод зөв шийдэлд хүрэх ёстой. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn