2022.12.22

Г.Дамдинням: Эрдэнэс Тавантолгой компанийг олон нийтэд нээлттэй болгох чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Энэ хууль цаг үеэ олж орж байна. Энэ бол худалдааны платформ талдаа ажиллаж байгаа биз дээ. 1072 хувьцаа ямар түвшинд байна. Монголчууд ийм хувьцаатай гэдэг ч зөвхөн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг. Энэ амь орох уу, амь орвол ямар ашигтай юм бэ? Эрдэнэс Тавантолгой компани хувьцаа яагаад олон нийтийн хяналтад орохгүй байна. Стратегийн ордын 10 хүртэлх хувийг иргэд эзэмших хууль яагаад орж ирэхгүй байна вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn