2022.01.18

С.Чинзориг: Эдийн засгийн хөгжлийн яам биржийн асуудлыг хариуцах уу?

УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Энэ хуулийг дэмжиж байгаа. Олон жил Уул уухайн бүтээгдэхүүний үнэ эргэлзээтэй байсаар ирсэн. Энэ хуулийн төслөөр хувийн хэвшлүүд энэ бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжаалж болно, арилжаалахгүй байж бас болно гэсэн байна.

Төр, хувийн хэвшил гэж ялгахгүй биржээр арилжаална гэмээр байна. Хувийн хэвшлийн үнээс болж Биржийн үйл ажиллагаанд асуудал гарна. Мөн ОУ-ын бирж дээрх үнээр биш хил орчмын үнийг харгалзана гэсэн байна. Яагаад ийм зүйл орсон бэ? Эдийн засгийн хөгжлийн яам биржийн асуудлыг хариуцах уу?

Түүний асуултад УУХҮ-ын сайд Г.Ёндон хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn