МҮЭ-ийн холбооны шаардлагаар "Капитал банк"-ны 130 тэрбум төгрөгийн зээлдэгчдийн нэрсийг зарлав
МҮЭ-ийн холбооноос 2019 оноос хойш Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ, Засгийн газар, Монгол банкинд шаардлага хүргүүлж байсан.
Тэгвэл /2022.12.02/-ны өдөр МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан хэвлэлийн хурлаар нүүрсний хулгайг ил болгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкнаас зээлсэн хүмүүсийн нэрсийг зарла хэмээн дахин шаардлага хүргүүлсэн билээ. Тавьсан шаардлагын хариуд Капитал” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарын зүгээс нийт 130 тэрбум төгрөгийг зээлсэн зээлдэгчдийн нэрсийг МҮЭ-ийн холбоонд ирүүлжээ.
Өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн санал шаардлагын хүрээнд Капитал банкны 240 тэрбум төгрөгийн өр төлбөрийн 100 гаруй тэрбум төгрөгийг барагдуулсан бол 130 тэрбум төгрөгийн өр төлбөр үлдээд буй юм.
Холбоотой мэдээ
2024.09.13
2024.05.21
2024.05.20