УИХ-ын гишүүн Э.Батшугар “Парламент-Төв банкны харилцаа: Олон улсын чиг хандлага” хэлэлцүүлэгт оролцлоо
Олон улсын валютын сан, Монголбанк хамтран “Парламент-Төв банкны харилцаа: Олон улсын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Уг хэлэлцүүлгээр Парламентаас Төв банкийг хянах үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, Парламент – Төв банк хоорондын харилцааны олон улсын сайн жишээг танилцуулах, Монголбанкнаас УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнах, хариуцлагатай байдлыг хэрхэн сайжруулах гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж санал солилцжээ.

Хэлэлцүүлэгт Олон Улсын Валютын сангийн төлөөлөгч У.Дас, Шведийн Риксбанкны төлөөлөгч М.Нессен, Английн төв банкны төлөөлөгч Ж.Повер, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар оролцсон байна.



Холбоотой мэдээ
2025.01.24
2025.01.23
2025.01.21