2022.05.12

Х.Ганхуяг: Энэ бол банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр бизнес эрхлэхийг хязгаарлах хууль

УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Хуулийг баталснаас хойш 33 тэрбумын асуудал сөхөгдсөн. Ялагч нь тогтоолыг шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж гаргасан. Тэрхүү шинжээчийн дүгнэлтийг Монголбанкны шинжээч хийсэн. Хоёр долоо хоногийн дахин оруулж ирж байгаа нь захиалагч нь Монголбанк уу, эсвэл банкууд уу гэдэгт эргэлзэж байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн ярьсан зүйлд үнэнтэй нийцэхгүй хэдэн зүйл байна.

Өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлснээр иргэдэд ашигтай. Та үнэлгээнд санаа зовниж байгаа харагдана. Харин ч үнэлгээ хямд байгаа дээр иргэд авч, хувьцаагаа үнэтэй болгох боломж нээгдэх юм. Тийм учраас цөөн хэдэн банканд биш, иргэдэд үйлчлэх ёстой.

Банкуудад 10, 18 их наядын хадгаламж банкууд дээр байна. Залуус хувьчлалд орох гээд бэлдэж байгаа. Бидэнд өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хүсээд байгаа гадаадын хөрөнгө оруулалт манай өндөр өсөлттэй стратегийн салбарт оруулж ирэхээр бэлдцэн байхад хойшлуулна, болиулна гэж байна. Тэгэхээр үүнийг дэмжих боломжгүй.

Монголбанк хуулийг биелүүлэх ёстой атал яагаад цөөн хүний захиалгаар вальютын сангийн зөвлөмжийг хэрэгжүүлсэн бэ? Банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр бизнес эрхлэхийг хязгаарлах хууль нь энэ.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn