2022.12.05
"Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалт 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо.
Төслийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 69,7 хувийн гүйцэтгэлтэй ирэх оны гуравдугаар улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтөй байна.