“Иргэн таныг сонсъё” уулзалт дөрөв дэх өдрөө боллоо
2022.10.20

“Иргэн таныг сонсъё” уулзалт дөрөв дэх өдрөө боллоо

“Иргэн таныг сонсъё” уулзалт дөрөв дэх өдрөө үргэлжилж 7, 8, 9, 11, 10, 28, 40 дүгээр хороодын иргэдийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтыг xороодын иргэдийг бүсчлэн цагийн хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй “Иргэн таныг сонсъё” уулзалт нь 43 хороо тус бүрийн тулгамдаж буй анхан шатны хороо, дүүргийн Засаг дарга, дүүрэг, Нийслэлийн төлөөлөгчдийн зүгээс шуурхай шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар иргэдийн байр суурийг сонсон, шийдвэрлэж үнэн бодит нэгдсэн мэдээллээр хангах зорилготой.  

Уулзалтын үеэр иргэдэд Сонгинохайрхан дүүрэгт хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлуудыг танилцууллаа.  

Улс, нийслэлийн төсөв яаж батлагдана үүний дараа дүүргийн төсөв батлагддаг.

Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 8 жилд хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт улсдаа эхний тавд, Нийслэлд нэгдүгээр байранд орж байгаа аж.

Баянхошуу толгойт бүсийн айлууд халиа, дош хальдаг, айл өрхийн хашаанаас булаг ундардаг асуудлууд өвөл, зундаа гарч ирдэг. Энэ асуудлыг шийдэхээр үерийн хамгаалалтын далангийн судалгааг 2021 онд гаргаж улс, нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Энэ халиа, дошны асуудлыг бид цаг хугацааны хувьд ирэх хоёр жилд хийхээр төлөвлөжээ.