“Бидний дүүрэг-Миний цэцэрлэг” аян боллоо
Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 78 дугаар цэцэрлэг “Бидний дүүрэг-Миний цэцэрлэг” аяныг эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан, хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.
Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”, эцэг, эх асран хамгаалагч нарын дунд “Дүүргээ хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн АХА, “Хөгжилтэй буухиа”- тэмцээнүүд болов. Мөн аяны хаалтын үйл ажиллагаанд цэцэрлэгийн сурагч багачууд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”-аа эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа зориулж үзүүллээ.


Энэ хичээлийн жилд 78 дугаар цэцэрлэгийн хамт олон оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос хэрэгжүүлж буй “Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас”-ыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хамгийн анхны захиалагч цэцэрлэг болсон байна.


Холбоотой мэдээ
2025.02.20
2025.02.18
2025.02.10