СХД-ийн 9-дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах жишиг танхимтай боллоо
Энэхүү танхимыг ЗДТГ болон Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр тохижуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд хөдөлгөөн, сонсгол, хэл заслын үйлчилгээг авах боломжтой юм.
Танхимын үйл ажиллагааг Японы хүүхдийг ивээх сангаас зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг чадавхжуулах сургалтад хамрагдсан дадлага, туршлагатай багш нар хариуцан ажиллаж байна.
Ерөнхий боловсролын 9-р сургуульд тусгай хэрэгцээт 28 хүүхэд суралцдаг.
Танхимын нээлтийн үйл ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг зорьдог байсан бол одоо гэрийнхээ хажууд, хүүхдийнхээ суралцдаг сургуульд нь сэргээн засах, хөгжлийн танхим байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06