ХЭҮК-т иргэн Б.Цэгмидийн эрх зөрчсөнтэй холбоотой гомдол гаргалаа
2022.09.06

ХЭҮК-т иргэн Б.Цэгмидийн эрх зөрчсөнтэй холбоотой гомдол гаргалаа

Хүний эрхийн Үндэсний Комисст хандан иргэн Б.Цэгмидийг гэрчээр татан оролцуулах явцдаа хуульд заасан арга журмыг буруу хэрэглэж хүч хэрэглэн эрүүл мэнд болоод хүний эрхийг ноцтой зөрчсөнтэй холбоотой гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргалаа.

Гомдлыг иргэн С.Эрдэнэболд, Ж.Бат-Амгалан, А.Хуурхүү, Б.Аскар нар гарган ХЭҮК-ын гишүүн С.Дондов, гишүүн Б.Энхболд, Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар нартай уулзаж, хүний эрхийн суурь зарчмуудыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо хэмээн тайлбарлаж, холбогдох хууль журмын дагуу гомдол мэдээллийг шалгаж өгөхийг хүссэн байна.

Комиссын зүгээс иргэн Б.Цэгмидтэй холбоотой гомдлын дагуу ажиллагаа явуулж, хариу мэдэгдэхээ илэрхийлэв.