
2025.04.29
Сэлэнгэ аймгийн түймрийг унтраахаар 354 хүн 58 машинтайгаар ажиллаж байна
Сэлэнгэ аймагт өчигдөр \2025.04.28\ асч эхэлсэн ой хээрийн түймэр Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын 12 мянган га талбайг хамраад байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нөхцөл байдлын талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, мэдээлэл авлаа.
Түймрийг унтраахаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадаас нийт 171 албан хаагч, орон нутгаас 183, нийт 354 хүн 58 автомашин ажиллаж байна. Хүчтэй салхи шуургатай, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал түймрийг унтраахад хүндрэл учруулж байгааг мэргэжлийн байгууллага хэлж байна.
Нөхцөл байдлын мэдээллийг Засгийн газрын хуралдааны үеэр сонсож, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэгцээт төсөв хөрөнгийг шийдүүлэхээр ажиллана.