Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 29098 хүүхэд цэцэрлэгт элслээ
2022.09.02

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 29098 хүүхэд цэцэрлэгт элслээ

Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Энэ хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуульд 3634 багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3155 багш, 35 сургуульд 66169 сурагч, 114 цэцэрлэгт 29098 хүүхэд хамрагдаж эрдмийн их өргөөндөө орлоо.

Хичээлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг эзэн богд Чингис хааны эш хөрөг залах, төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагаагаар эхлүүллээ.

Сонгинохайрхан дүүрэг Нийслэлийн том дүүргийн нэг. 2022-2023 онд дүүргийн хэмжээнд 9 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна.

Энэ цаг мөчид Толгойт бүсийн 4-р хороонд 162-р сургууль шинээр үүд хаалгаа нээн бяцхан сурагчид шавь нараа хүлээн авч байна. Мөн дүүргийн хэмжээнд 14 цэцэрлэг шинээр байгуулж, 5 цэцэрлэгт өргөтгөл хийж, 1 цэцэрлэгийг буулгаж шинээр барьж байгаа юм.

Энэ нь боловсролын хүртээмж улам сайжирч хүүхэд бүр сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн боловсролын чанарт анхаарч Кембрижийн хөтөлбөртэй сургууль, Орос-IV сургууль, Япон, Солонгос Улстай хамтарсан боловсролын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.