Халдавар авагсадын тоо 1106- т хүрчээ
2009.11.20

Халдавар авагсадын тоо 1106- т хүрчээ

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 782, хөдөө орон нутагт 324, нийт 1106 байна

Нийт 19 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Говь-Алтай, Дундговь аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 13, Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говьсүмбэр 25, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 16, Завхан 17, Орхон 26, Өвөрхангай 48, Өмнөговь 5, Сүхбаатар 9, Сэлэнгэ 29, Төв 19, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 30270 хүн амбулаториор үйлчлүүлснээс 1190 буюу 3,93 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 18 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 11, Өвөрхангай аймагт 3, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1) байна гэж ЭМЯ-наас мэдээлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.