Эрүүл Мэндийн яамнаас хэвлэл, мэдээлэлийнхэнд уралдаан зарлалаа
Дэлхийн нийтийг хамраад байгаа хүний томуугийн H1N1 шинэ халдвар дэлхий нийт болон манай улсыг ч түгшээгээд байгаа. Энэ эгзэгтэй үед сэтгүүлч уран бүтээлчид үнэн бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх нь чухал болоод байгаа билээ.
Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүчийг ашиглах нэгэн боломжийг ЭМЯ гаргажээ.
Тэдний зүгээс нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд хүн амыг дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧ” шалгаруулах уралдаан зарласан байна. Ингээд тус уралдааны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих шаардлага:
Телевизийн нэвтрүүлэг 20 минутаас ихгүй, 30сек-1 минутын ролик агуулсан байна.
Радиогийн нэвтрүүлэг 20 минутаас ихгүй, 1-2 минутын ролик агуулсан байна.
Сонины нийтлэл сонины нүүрний 1/4-ээс багагүй байна.
ЭМЯ-аас батлагдсан мэдээллийг агуулсан байна.
Шагналын сан:
Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
Телевиз 2,0 сая төгрөг
Радио 1,5 сая төгрөг
Сонин 1,0 сая төгрөг
Шилдэг сэтгүүлч
Телевизийн 2 сэтгүүлч тус бүр 1,0 сая төгрөг
Радиогийн 2 сэтгүүлч тус бүр 800,0 төгрөг
Сонины 2 сэтгүүлч тус бүр 600,0 төгрөг
Уралдаанд ирүүлэх материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна.
Уралдаанд оролцох нийтлэлтэй сонины дугаар, радио, телевизийн нэвтрүүлгийг 2009 оны арванхоёрдугаар сарын 15–ны 12.00 цаг хүртэл ЭМЯ-ны 212 тоот өрөөнд хүлээж авна.
Холбогдох утас-323002, 263925, www.moh.mn www.nccd.gov.mn сайтаас лавлана уу гэжээ.