2022.08.09
Монгол улс хүнсний гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг дотооддоо хангадаг болно
Хүнсний хангамж, түүний аюулгүй байдал улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. УИХын гишүүн Ж.Эрдэнэбат 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Эрүүл монгол хүнийг хөгжүүлэхэд эрүүл хүнсээр хангах нь хамгийн чухал гэж үзэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг анх удаа амжилттай хэрэгжүүлж байсан.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан. Ингэснээр манай улс ирэх 5 жилд гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэний тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж тооцож байна.
Манай улс мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал