2022.05.26
С.Чинзориг: Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрт хүрэх зорилтуудаа тодорхой зааж өгөх нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Энэ тогтоолын төслийг боловсруулахдаа анхаарах зүйл байна. Цаашдаа нэг га газрын нэгжийн ургац хэд байна, цаашдаа хэд болох вэ. Нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ хэд байна, цаашдаа хэд хүргэх зорилт тавьж байна гэсэн хавсралт нэмэх хэрэгтэй. Дараа нь ажлаа дүгнэхэд. Цаашдаа худалдааны хуультай болох хэрэгтэй.Малчид, тариаланчдыг хэрхэн дэмжих талаар бодлого нь тодорхой баймаар байна.
Үр дүн харагдахгүй байна. Жижиг зээлээ нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Зоорины асуудлаа яаж шийдэх гэж байна. Орон нутагт жижиг цехүүдийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Дайвар бүтээгдэхүүнийг зөв ашиглаж чадахгүй байна. Үүнийг боловсруулах цехийг хөдөө орон нутагт байгуулах хэрэгтэй байна. Малчид цагийн аясаар амьдарч байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn