Мөрөн сумын алслагдсан багийн дарга нар мотоциклтэй боллоо
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар Хөвсгөл аймагт хэрэгжиж буй "Төрийн үйлчилгээг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд багийн Засаг дарга нарыг унаажуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хийж байна.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд багийн Засаг дарга нарт нийт 60 мотоцикл, 78 зөөврийн компьютер олгогдож байгаа бөгөөд Мөрөн сумын алслагдсан 10, 12, 14-р багийн Засаг дарга нарт мотоциклийг нь гардуулан өглөө.
Мөн Мөрөн сумын ИТХ болон ЗДТГ-т тус бүр нэг зөөврийн компьютер хүлээлгэн өгсөн байна.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12