Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэг өгөв
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийг байгуулахаар боллоо.
Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмжийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлнэ.
Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ирж дээрх ажлуудаа хянаж, шалгах хэрэгжилтийг ханган ажиллах юм.
Холбоотой мэдээ
2024.09.05
2024.07.04
2024.05.27
2024.12.17
2024.12.12
2024.12.10