БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллалаа
Байгаль, орчин аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж, тулгамдаж буй асуудлуудтай танилцан, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Аялагч, жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр байгаль орчин бохирдох, хог хаягдал нэмэгдэх эрсдэлтэй боловч Хөвсгөл аймагт байгуулсан Арбунхант болон Загасан тохойн отоглох цэгийн ашиглалт нь хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
7 дугаар сарын туршид Алаг-Эрдэнэ сумын Загасан тохойн отоглох цэгт хоногт 2280 аялагч, Хатгал тосгоны Арбунхантын отоглох цэгт 6000 аялагч майхантай отоглоод байна. Отоглох цэг тус бүр 2 жорлонтой ба нийт 3 тн багтаамжтай. Ачааллаас хамааран 3 хоноод бохироо соруулан хог хаягдлаа өдөр бүр төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хаяж байна.
Отоглох цэгт түр буудаллаж буй аялагчдын хог хаягдал, бохирыг соруулж тээвэрлэх ажлыг орон нутгийн “Хүн байгаль” ТББ хариуцан ажиллаж байгаа юм. Тус байгууллага нь аялагчдыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд аялахад нь зориулж ашиглалт хамгаалалт, арчилгаа үйлчилгээний зардалд хоногт нэг майхан барихад 5000 төгрөгийн хураамж авснаар үйл ажиллагааны зардлаа нөхөн, цэвэрлэгээ үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангагдаж байна.
БОАЯЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ отоглох цэгүүдийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцан, аялагчдын тав тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхэд зориулж жорлонгийн тоог нэмэгдүүлж ашиглалтад оруулах чиглэлийг ажлыг хэсэгт үүрэг болголоо.
Мөн энэ үеэр нутгийн иргэдийн зүгээс аялал жуулчлал эрхлэгчидтэй адилаар аялал жуулчлал эрхлэх гэхээр газар олголтоос эхлээд шахагдсан байдалтай байгаа нь өссөн төрсөн нутагтаа эзэн байж чадахгүйд хүрч байна" гэв.
Уг асуудлуудыг газар дээр нь сонсож ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсэгт нутгийн иргэдийн төлөөллийг оруулжээ.
Сайдын зүгээс ирэх сарын хяналтаар ирэхдээ ажлын хэсгээс асуудлуудыг ээлж дараалан шийдсэн байхыг үүрэг болгож, дахин уулзалт хийхээр товлолоо.