“Шинэ хөдөө” төслийн хүрээнд 100 бүл зөгий гардуулан өглөө
“Шинэ хөдөө” төсөл нь иргэдийн амьжиргааг дэмжих, ажилтай орлоготой болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү төслийн хүрээнд 100 бүл зөгийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт Мөрөн, Галт, Тосонцэнгэл сумын зөгийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдэд гардуулан өглөө. Өнгөрсөн жил 40 бүл зөгийг Тариалан, Рашаант сумын зөгийчдөд гардуулан өгсөн юм.
Мөн зөгий хүлээн авсан иргэдэд “Хөдөөгийн шийдэл” ХХК-ийн ажилтнууд зөгийн арчилгаа маллагаа, ойрын хугацаанд хийгдэх технологийн ажлын талаар зөвлөгөө өгсөн юм.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12