УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар мэндчилгээ дэвшүүллээ
Монгол орныхоо хоймор нутаг, Хөвсгөл аймгийнхандаа Тулгар төрийн 2230, 2231 Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 Ардын хувьсгалын 100, 101 Хөвсгөл аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Дэлгэрхаан хайрхнаа хаяалан, Дэлгэрмөрөнөөсөө ундаалан, Эрчмийн нуруу, Уран дөш хайрхнаа тольдон үе дамжин амьдарч буй ажилсаг хичээнгүй ард түмэнтэй халх, хотгойд, буриад, цаатан, урианхай, дархад зургаан ястан нэгэн үзүүрт сэтгэлээр эвтэй найрсаг амьдран, зургаан хошуу малаа өсгөж үржүүлэн аж төрж буй энэ сайхан нутаг бол Хөвсгөл аймаг маань билээ.
Гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдсэн нутгийн зон олны маань айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Хөвсгөл нутаг минь дэвжин дээшлэхийн ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.
Хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, сүлд хийморийн бэлгэдэл хурдан морьдын уяа сойлго эвлэж, сурын талбайд мэргэн харваачдын оноо гараа жигдэрсэн дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.