Тариалан сумын эрүүл мэндийн төвд шүдний иж бүрэн тоног төхөөрөмж гардуулан өглөө
Хөвсгөл аймагт Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Багийн эмч нарыг унаажуулах, сумдын Эрүүл мэндийн төвийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх, “Эрүүл шүд” хөтөлбөр зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлын нэг бол шүдний өвчлөлийн асуудал байдаг. Шүдний өвчлөл бол бүх өвчний эхлэл гэж ярьдаг. Тийм учраас “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 4 сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн шүдний тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.
Эхний ээлжид Тариалан сумын Эрүүл мэндийн төвд шүдний иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Цаашид "Эрүүл шүд" хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэх бөгөөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сумдын Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэх асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар онцоллоо.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12