
2022.06.29
"Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо" анхны хурлаа хийлээ
УИХ-ын гишүүн Н.Учрал нэр бүхий 21 гишүүний хамтаар эмийн чанар, стандарт, үйлчлэлийн асуудлыг хөндөж "Хүний эмийн чанарын асуудлаар Хянан шалгах түр хороо" байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн барьсан.
2022,06,28-ны өдөр Хянан шалгах түр хороо анхны хурлаа хийж түр хорооны үйл ажиллагааг Н.Учрал гишүүн ахалж ажиллахаар боллоо.
Тэрээр, бид эмийн чанар нөлөө, орц, найрлагыг шалгаж холбогдох үр дүнг УИХ-д танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn