2022.06.28
"Амжилтын хөтөч" сорилгыг зохион байгууллаа
Төв аймгийн боловсролын салбарын чанар, үзүүлэлтийг сайжруулах багш, сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, БШУГ-тай хамтран 2 дахь жилдээ "Амжилтын хөтөч" сорилгыг зохион байгууллаа.
Уг сорилгод 20 сургуулийн сурагчид оролцож, 10 судлагдахуун тус бүрээр хамгийн өндөр оноо авсан 10 сурагч болон бэлтгэсэн шавь нар нь өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн 10 багшийг шалгарууллаа.
Сорилгод амжилттай оролцсон сурагчид:
- Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр Зуунмод сумын 5-р сургуулийн 12-р ангийн сурагч М.Намуундарь
- Англи хэлний хичээлээр ХЦС-ийн 12-р ангийн сурагч Б.Түшиг
- Орос хэлний хичээлээр Цээл сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч А.Энхсүрэн
- Математикийн хичээлээр ХЦС-ийн 12-р ангийн сурагч Б.Ундрах
- Физикийн хичээлээр Цээл сумын ЕБС-ийн сурагч Ч.Анударь
- Химийн хичээлээр ХЦС-ийн 12-р ангийн сурагч Б.Түшиг
- Биологийн хичээлээр ХЦС-ийн 12-р ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ
- Газарзүйн хичээлээр Зуунмод сумын 5-р сургуулийн 12-р ангийн сурагч М.Намуундарь
- Түүхийн хичээлээр Зуунмод сумын 5-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хуланзаяа
- Нийгмийн ухааны хичээлээр Эрдэнэсант сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Т.Саруулзаяа
- Бэлтгэсэн шавь нар нь хамгийн өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн багш нар:
- Борнуур сумын ЕБС-ийн багш Т.Отгончимэг
- ХЦС-ийн багш Г.Булган
- Цээл сумын ЕБС-ийн багш Г.Жавзансүрэн
- ХЦС-ийн багш Д.Батбаяр
- ХЦС-ийн багш Р.Энхжаргал
- ХЦС-ийн багш П.Уранчимэг
- Борнуур сумын ЕБС-ийн багш Х.Дулмаа
- Зуунмод сумын 5-р сургуулийн багш Д.Цэвэгмид
- Зуунмод сумын 5-р сургуулийн багш Г.Мөнхбаяр
- ХЦС-ийн багш Б.Жавзандулам нар тус тус шалгарлаа.
"Амжилтын хөтөч" сорилгод оролцсон нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn