2022.06.16

Ээвийн гүүрийг ашиглалтад хүлээн авлаа

Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь Ээвийн голын төмөр бетон гүүрийн барилгыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа.

Гүүрийн байгууламжийг нийт 2498.65 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Тоёо” ХХК  гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажилласан байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ээвийн голын гүүрийг шинэчлэн барих 1.9 тэрбум төгрөгийг 2020 онд сайдын багцад, 2022 оны Улсын төсөвт 500 сая төгрөгийг нэмж тусгуулан ажилласан бөгөөд ийнхүү ашиглалтад орлоо.

Шар усны үерийн улмаас Алтай, Ховд, Өлгий чиглэлийн иргэд тээвэрчид уг замаар зорчиход бэрхшээлтэй байсан. Харин гүүр ашиглалтад орсноор энэ асуудал шийдэгдэж байна. Энэ гүүр 66,24 метр урттай, 10 метрийн өргөн, 2 эгнээ урсгал, явган хүний замтай.