2022.06.15
Баянгол дүүргийн прокурорын газар шинэ байртай боллоо
Албаны хэвийн үйл ажиллагааг хангах, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын захиалгаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замчдын-3 гудамжинд Тээврийн болон Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар нийт 5 давхар, ажлын 68 өрөө тасалгаатай, 10000 м2 талбай бүхий конторын шинэ байрыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр /2022.06.02/ болж өнгөрлөө.
Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд
Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон албаны бусад хүмүүс оролцож хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүслээ.
Баянгол дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Гансэлэм “Алба хаагчид ажиллах нөхцөл бүрэн хангагдсан өрөө тасалгаатай, орчин үеийн тоног төхөөрөмж, ажилчдын амрах өрөө, хүүхдийн өрөөг ч гаргаж тохижууллаа.
Бид прокурорын байгууллагын чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрч хүч, эрдэм мэдлэгээ бүрэн дайчилж үйл ажиллагаа, хяналтын ажлын арга барилаа улам бататгаж, бүтээсэн ололт амжилт, өөрчлөлт шинэчлэлтийг харуулан, үнэнийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэн ажиллах болно оо” гэдгийг дурдаад хүндэт зочдын хамт дурсгалын мод тарив.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn