УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тойрогтоо ажиллалаа
Тэрээр Баянгол дүүргийн 13, 18, 19, 11, 14, 23, 25- дугаар хороонуудад амралтын өдрүүдэд ажиллалаа. Энэ үеэр тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдвэрлэхээр болсон юм.
Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах гэж буй барилга нь дэргэдэх хуучны байруудад сөргөөр нөлөөлж, суулт нуралт үүсгэх эрсдэл учраад байна хэмээх иргэдийн хүсэлтийн дагуу уулзаж, санал хүсэлтийг хүлээн сонслоо. Иймд тус барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагад хяналт, шалгалтыг нарийвчлан явуулах чиглэл өгөхөөр болов.
18-р хороонд 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 43-р байрны дулаалгын төсвийг өөрийн багцад суурилуулсан бөгөөд ажил явцтай нь танилцлаа. Хорооны засаг даргын хүсэлтийн дагуу олон жил хүүхдийн тоглоомын талбайг хувийн эзэмшилд шилжсэнийг зориулалтын дагуу ашиглахыг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар боллоо.
19-р хорооны 59-р байрны дулаалгыг суурилуулсны ажил, явцтай танилцлаа. Мөн 61-р байрны явган хүний шат нурж болзошгүй хазайлттай байгаа тул Баянгол дүүргийн Засаг даргад даруй засварлуулах тухай уламжлав.
11-р хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын өөрийн багцаар гэрэлтүүлэг суурилуулсны үр дүн, 14-р хорооны 12, 13а, 13б байрнуудын дээврийн засварыг 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын өөрийн багцад суурилуулсны үр дүнг шалгах, цаашид хийх ажлууд, 23-р хорооны Бага сургуулийн барилгажилтын явцтай танилцлаа.
Түүнчлэн 25-р хорооны Цоглог хотхонд Сагсан бөмбөгийн талбайг өөрийн багцаар хийсэн үр дүнтэй танилцаж, мөн тус хороонд сургуулийн барилга барих газрыг холбогдох албаны хүмүүстэй шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийлээ.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.03
2024.11.14