Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөө хийлээ
2022.05.18

Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөө хийлээ

Өнөөдөр Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамц, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, 25 хорооны хамтарсан багийн гишүүд, албаны бусад хүмүүс оролцсон юм.

Арга хэмжээг нээж Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хамгаалах хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчиныг бүрдүүлж, Монгол улсын үе үеийн Засгийн газар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал,1992-2002, 2002-2010 онуудад мөн 2017-2021 он хүүхэд хөгжил хамгааллын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байгаа.

Гэвч хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хүн амын төвлөрөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж шийдвэр гаргах түвшинд бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа томчууд биднээс илүү их анхаарал хичээл зүтгэл шаардсан асуудлууд ар араасаа гарсаар байна.

Нөгөө талаас хүүхэд багачуудын цахим хэрэглээ эрс ихсэж цахим тоглоомд донтох, нийгмийн сүлжээний замбараагүй хэрэглээ нэмэгдсэн зэрэг эрсдэл дагуулсан их байна. Бид технологийн дэвшил дагасан шинэ төрлийн гэмт хэрэг, хүүхдэд нөлөөлсөн сэтгэцийн мансууруулах, донтолттой хамааралтай хүүхдийн эрүүл мэнд, дадал зуршил, амь насанд хор аюултай гэмт хэргүүд хүүхдүүдэд заналхийлж байгааг мартаж болохгүй.

Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна төр засгийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага иргэн бүрийн оролцоо хамгаалагдах ёстой гэж үзэж байна. Төр засгийнхаа бодлого шийдвэрийг дунд, доод түвшинд хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хэрэгжүүлж байгаа санал санаачлагуудыг дэмжин дүүргийнхээ байгууллага, эцэг эхийн зөвлөл байгуулж нэгдсэн удирдлага арга зүйгээр хангагдан ажиллах нь чухал. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 92 байгууллага ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан өрөөг бэлтгэн гаргасан. Үүнийг хэлэхэд таатай байна" гэв.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа “Төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр”-ийн талаар

Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Гансэлэм “Хүүхэд хохирсон болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл анхаарах асуудал” сэвдээр
Баянгол дүүргийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа М.Батсайхан “Хүүхэд хамгааллын чиглэлээр анхаарах асуудал” сэдвээр

Тээврийн цагдаагийн албаны ахмад Г.Отгонтамир “Анхаарал болгоомж ба хариуцлага” сэдвээр
Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал “Хүүхэд, эцэг эхийн харилцаа ба хандлага” сэдвээр

Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Улсын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажил”-ын талаар,

Баянгол дүүргийн хүүхдийн холбооны гишүүн сурагчид “Эцэг эхчүүдэд хүргэх бидний үг” сэдвээр

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүрээнд хийгдсэн ажил, цаашид хийх ажилд зөвлөгөөнөөс тусгах асуудал”-ын талаар санал солилцож үйл ажиллагааны төгсгөлд оролцогч талууд байр сууриа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн үр дүнтэй зөвлөгөөн боллоо.
Баянгол дүүрэг “Хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч“ ЖИШИГ ДҮҮРЭГ болохын төлөө хамтдаа хичээцгээе!