2022.05.16
Хүүхэд бүрийнхээ төлөө хамтдаа зөөлнөөр харьцаж зөвөөр үлгэрлэе
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хүүхдийн эрх” ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ нэгдсэн аян нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Бид эрх зөрчигдсөний дараа биш урьдчилан сэргийлж хамтдаа шийдэх боломжтой. Тус аян нь хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчилах, тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж байна.
Хамтдаа:
Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр хандах
Хүүхдэдээ аливаа зүйлийн учир утгыг зааж тайлбарлах
Хүүхдийнхээ юу бодож сэтгэж байгааг мэдэж ойлгох хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn