2022.05.19

Б.Баттөмөр: Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг бүрдүүлж, хялбар технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хэр хийсэн бэ

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Энэ хуулийн төсөл дээр хамгийн идэвхтэй ажиллаж байгаа гишүүдийн нэг бол би. Хийсэн ажил маань үр дүнгүй болж байгаад харамсаж байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар хугацааг сунгах хэрэгтэй. Яаруу хандаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд банкууд буруу тогтолцоогоор явсан. Манай улсын мөнгөний 80 хувь 3 банкан дээр эргэлдэж байна. Ийм зүйл хаана байдгийг би мэдэхгүй.

1,5 жил бол хангалттай хугацаа, их зүйл хийж болно, харамсалтай нь ажил хэрэг болсонгүй. Өнөөдөр дэлхий нийт болон манай улсын хэмжээнд эдийн засаг хаашаа эргэхийг мэдэхгүй байна. Дэлхийн зах зээл дээр хөрөнгийн зах зээл дээр хүчтэй давлагаа үүсч магадгүй, манай улсад хөрөнгийн зах зээл бага учраас мэдэхгүй байна.Иргэддээ хөрөнгийн зах зээлийн мэдлэг түгээх хэрэгтэй.      

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.      

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn