2022.05.19

Д.Өнөрболор: Яагаад банкны реформыг хойшлуулж, IPO гаргах хугацааг сунгах болов

УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Энэ хуулийг батлах үед энэ хугацааг хангалттай гэж тавьж өгсөн. Одоо 1 жилээр сунгана гэдэг нь сонгуулийн жилтэй давхцаад энэ реформын асуудал замхрах юм байна. 14 хоногийн өмнө банкууд IPO гаргахад асуудалгүй гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байсан. 10 гаруй ихнаядын активыг иргэд олон улсын стандартын дагуу иргэд банкны хувьцаа эзэмших,санхүүгийн ил тод эрүүл харилцааг бий болгох асуудал. Банкны реформыг хийж чадахгүй улс, төрийн өмчит компани реформыг яаж хийх вэ.

Ард түмний итгэл буурч байна. Богино хугацаанд активын үнэлгээг ийм ойрхон хийдэггүй гэж мэргэжлийнхэн хэлж байгаа. Өнгөрсөн жил системийн 5 банк 600 тэрбумын ашигтай ажилласан. Энэ реформыг иргэд хүлээж байгаа, мэдлэг, мэдээлэл өндөр байна. Энэ бол хөрөнгө оруулагчдын асуудал. Яагаад ийм ойлгомжгүй асуудал үүсгээд байна вэ.  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.      

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn