2022.05.12
Б.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулах, малчдаа дэмжсэн ямар ажил хийх вэ
УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Арилжааны банкнууд ашиг өндөр үйл ажиллагаа явуулж байгаа. Монополь эрхтэй, энэ байдлыг задлах хувьцаа гаргах зэрэг хязгаарлалтыг эхний ээлжид оруулсан, үүнийг хийх хэрэгтэй. Ц.Идэрбат бид хоёр тойргийнхоо 89 багт ажиллалаа. Бараа бүтээгдэхүүний үнэ маш их өссөн байна. Цаашдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулах, малчдаа дэмжсэн ямар ажил хийх вэ гэж малчид асууж байна.
Тэр дундаа малын гаралтай түүхий эдийг. Монгол банкнаас цагаан алт болсон ноолуурыг дэлхийн зах зээлд гаргахад дэмжиж ажиллана гэж байсан энэ ажил ямар болсон бэ. Дархан болон Ховдод аж үйлдвэрийн парк байгуулна гэж бодит амьдралаас тасарсан зүйлийг их ярьж байна. Үүнийг бүс нутгуудад шийдэх ямар шийдэл байна. Монгол банк мөнгөний бодлогыг бүрэн хариуцах ёстой. Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкан дээр 56 хоног ажилласан.Энэ ажил ямар шатандаа явж байна.
Түүний асуултад Монголбанк, СЗХ-ны төлөөллүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn