2022.05.18
“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.05.17/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолыг 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх, төслийн хавсралтын агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёог жигдлэх, заалт, дэд заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц найруулга, хууль зүйн техникийн засварыг хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэг дуусч, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn