2022.05.13
Өрх бүр үйлдвэрлэгч болж чадвал орон сууцтай болж чадна, ийм боломж байна уу
УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
2023 оны хөгжлийн төлөвлөгөөг харахаар салбар салбарт хийх төлөвлөгөө байна. Гэхдээ иргэдээ дэмжсэн бодлого хэрэгтэй. Цэцэрлэгийн хүртээмж нэмэх асуудал яригдаж байгаа, иргэд талархалтай хүлээж авч байна. Харин бид 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд залуучуудаа орон сууцжуулах ажлыг оруулах хэрэгтэй. Энэ бол хүний хөгжил, нийгмийн хөгжил. Монгол хүний амьдралд 2023 онд ямар хөгжил, өөрчлөлт ирэх вэ гэдэг нь чухал.
Одоо орон сууц, өндөр цалинтай ажлын байр чухал байна. Иймд залуучууд төлөх боломжтой орон сууцны асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр цалин, тэтгэвэр 10 хувиар нэмэх биш өрхийн орлогыг нэмэгдүүлэх санхүүжүүлэх боломжийн олгох хэрэгтэй. Бага цалинтай ажлын байртай болгоод залуучууд хэзээ ч орон сууцтай болохгүй.Өрх бүр үйлдвэрлэгч болж чадвал орон сууцтай болж чадна. Ийм боломж байна уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn