2022.05.11
Б.Жаргалмаа: Спортын төв ордон ашиглалтын шаардлага хангахгүй байхад тамирчид бэлтгэл хийсээр байна
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022,05,11/-ны өдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Тамирчны эрүүл мэндийн дэмжлэг авах төвийн байр ямар шатандаа явж байна. Спортын төв ордон шаардлага хангахгүй байгаа ч тамирчид бэлтгэлээ хийсээр байна. Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ. төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажил ямар байгаа вэ, төрийн өмчийн барилга байгууламжид ордог уу. Фитнесс клубт хичээллэж байгаа хүмүүсийн 50 хувь хөнгөлөгдөнө гэж байсан, энэ хэвээрээ юу. Мөн сургуулийн гаднах талбай зарагдсан учраас хүүхдүүд спортоор хичээллэж чадахгүй байна. Биеийн тамир спортын хорооны санхүүжилт, хамрах хүрээ ямар байдаг вэ. Бас талбай дээр зохион байгуулагдах байсан хөл бөмбөгийн тэмцээн яагаад хойшлогдсон бэ.
Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn