"Монголын оюутны спортын V наадам" -ын хаалтын ёслол боллоо
2022.05.11

"Монголын оюутны спортын V наадам" -ын хаалтын ёслол боллоо

Монголын оюутны спортын V наадамд 29 сургуулийн 1607 оюутан тамирчин спортын 10 төрлөөр өрсөлдлөө. Энэ наадам нь оюутны бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Мөн тив, дэлхийн оюутны тэмцээн, наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулдаг.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг МУИС-ийн баг тамирчид, 2 дугаар байрыг Их Засаг ОУИС-ийн баг тамирчид, 3 дугаар байрыг “Мон-Алтиус” дээд сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ.

Засгийн газрын тогтоолоор 2020 оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу 2 жилд нэг удаа оюутны спортын наадмыг зохион байгуулахаар болсон. Наадам өмнө нь 2005, 2009, 2013, 2017 онуудад тус тус зохиогдож байсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn