“Эх орон - 36” хөтөлбөр үргэлжилнэ
2022.04.20

“Эх орон - 36” хөтөлбөр үргэлжилнэ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эх орон - 36” хөтөлбөрийг 2012 онд санаачилан 2012-2020 онуудад хэрэгжүүлсээр ирсэн. Тэрээр энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа.

Уулзалтанд, Батлан хамгаалах яам, Гамшгаас хамгаалах сургалтын төв, Хилийн цэргийн 0164-р анги, БГД-ийн Хүүхэд хөгжлийн төв, Скаутын холбооны холбогдох хүмүүстэй уулзлаа. Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь оюунлаг иргэн учраас хойч үедээ чиглэсэн хөрөнгө оруулалт маш чухал билээ. 

  • “Эх орон - 36” хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхэнд, эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн болгож бэлтгэдэг хөтөлбөр юм.
  • Мөн гамшгийн тухай мэдлэг олгох сургалтуудыг давхар явуулдаг. Өнөөдөр өсвөр насны хүүхдүүдэд бодит сургалт, мэдлэг олгох ажил хангалтгүй байсаар байна. Энэхүү сургалтын зорилго нь гамшгийн тухай ойлголт, гамшгийн төрөл, давтамж, аюулын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар ойлголтуудыг өгдөгөөрөө ач холбогдолтой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn